← evolutionlending.com.au
Та байрны эзнийхээ зээлийг төлж, баялгийг бүтээхэд тусалсаар байх уу? Эсвэл та өөртөө баялаг бүтээж өөрийнхөө ирээдүйг бүтээж эхлэх үү?
Бид тэтвэрийн сан зэрэг нарийн төвөгтэй үл хөдлөх хөрөнгийн зээлд мэргэшсэн. Мөн зээлээр байр авах эсвэл байгаа зээлийг бага хүүтэйгээр өөр банк руу шилжүүлэхэд танд тусална. Бид 50+ банк болон зээлийн байгууллагатай хамтран ажилладаг.
Бид Австраль улсын иргэн болон Австраль улсад түр болон байнгын оршин сууж байгаа иргэдтэй хамтран ажилладаг. Зээлийн мэргэжилтэн Сэлэнгэ таны шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэж авах процессыг Монгол хэлээр тайлбарлаж өгнө.
ELP нь хувь хүний тэтгэвэрийн хуримтлагдсан сангаараа хөрөнгө оруулалтын зорилгоор үл хөдлөх худалдан авах болон иргэдийн орон сууцны зээлд мэргэшсэн Австралийн зээлийн брокер. Австраль улсад зээл авах боломж нь орлого, урьдчилгаа, виз, нас болон зээлийн нөхцөлүүдээс хамаардаг.
Австралид анх удаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авч буй ихэнх хүмүүст зээлтэй холбоотой асуултууд нь урьд өмнө нь хэзээ ч асуугаагүй асуултууд байх магадлалтай. Австралийн зээлийн процесс нь Монголынхоос нилээд ялгаатай.
Монголд Зээлийн Эдийн Засагч буюу Зээлийн Мэргэжилтэн нь нэг банкинд ажиллаж банкнаас цалинждаг бөгөөд зөвхөн тэр банкны бүтээгдэхүүнийг санал болгодог. Харин Австралид зээлийн брокер нь банкны ажилтан биш — тэрээр бүх банк болон банк бус зээлийн байгууллагуудад магадлан итгэмжлэгдсэн, бие даасан мэргэжилтэн байдаг. Бидний үүрэг бол хэдэн зуун зээлийн бүтээгдэхүүнээс танд тохирохыг хайж олж, оновчтой гэсэн бүтээгдэнүүнийг сонгох болон тухайн зээлдүүлэгчийн зээлийн процессыг таны өмнөөс хийж зээл авах процесыг хялбарчилж өгөх юм.
Түгээмэл асуултууд:
Эдгээр нь энгийн асуултууд биш. Хариулт нь таны нөхцөл байдал, банк буюу зээлдүүлэгч, тэдний одоогийн шаардлагаас хамаарна. Яг энэ л зүйлийг ELP үнэлж дүгнэдэг.
Зээлийн хүсэлт гаргахын өмнө та одоогийн нөхцөл байдлаа сайтар мэдэх хэрэгтэй. Бид зээл авах боломжтой эсэх, ямар нөхцөлтэй авахыг тодорхойлж түүнтэй холбоотой гол хүчин зүйлүүдийг шалгаж дүгнэж өгнө.
Бид доорх асуултуудад хариулт өгнө:
Нэр болон утасны дугаараа үлдээгээрэй — бид таньтай холбогдоно.
Эдгээр нь зөвхөн ерөнхий мэдээлэл — Зээлийн үнэлгээ эсвэл зээлийн зөвшөөрөл биш. Зээлийн шийдвэр нь зээлдүүлэгчийн шаардлага, орлогын баталгаажуулалт, визний статус болон баримт бичгээс хамаарна.
Сэлэнгэ
Martin
Сэлэнгэ нь ELP компанид 2020 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг тул үл хөдлөх хөрөнгийн зээлийн талаар Монгол хэл дээрх бүх ажлуудыг хариуцан хариуцдаг.
Та зээл авах боломжтой эсэхээ Монгол хэлээр ярилцаж мэдэх боломжтой. Мөн ELP компанийг үүсгэн байгуулагч Мартин нь санхүүгийн салбарт 20 гаруй жил ажиллаж хэдэн зуун харилцагчдад тэтгэвэрийн хуримтлагдсан сангийн санхүүжилтээр орон сууц авах болон иргэдэд зээлээр орон сууц авахад нь тусалж байгаа туршлагатай боловсон хүчин бөгөөд Сэлэнгэтэй хамтран ажиллаж туршагаасаа хуваалцаж, сургаж ажиллаж байна.
Та банкны бүх нэр томъёо болон нөхцөлүүдийг мэдэх шаардлагагүй. ELP нь амьдрах болон хөрөнгө оруулалтийн зорилгоор орон сууц зээлээр худалдан авах, одоо байгаа зээлээ бага хүүтэйгээр өөр банк руу шилжүүлэх, тэтгэвэрийн хуримтлагдсан сангаараа үл хөдлөх худалдан авах/SMSF зээлд хамтран ажилладаг. Хэрэв таны нөхцөл байдал шаардлагыг хангаж байвал бид зээл авах процесыг эхлүүлж хамтран ажиллахад бэлэн байна.
WhatsApp эсвэл Messenger-ээр Сэлэнгэ рүү мессеж илгээх, эсвэл холбоо барих мэдээллээ үлдээхэд болно. Бид анхны уулзалт хийхээс өмнө таны одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ.
ELP орлогын бүтэц, урьдчилгаа, визний ангилал болон зээлийн байдлыг дүгнэж таньд юу боломжтой, юу боломжгүйг тодорхой тайлбарлана.
Хэрэв та шаардлага хангаж байвал бид зээлдүүлэгчийг харьцуулж сонгоод, материал бүрдүүлэлт болон банкны бичиг баримтуудыг систем рүү бөглөж эхэлнэ. Хэрэв та одоохондоо бэлэн биш бол бид юуг бэлэн болгож бэлдэх хэрэгтэйг тодорхой тайлбарлаж өгнө.
ELP нь Австралийн зээлийн лицензтэй бөгөөд LMG-ийн дор үйл ажиллагаа явуулдаг. Манай үндсэн бизнес бол SMSF үл хөдлөх хөрөнгийн зээл — ихэнх брокер хийдэггүй мэргэшсэн чиглэл.
Бид орон сууц болон арилжааны зээлийн үйлчилгээгээ шаардлага хангаж буй Монголчуудад Сэлэнгээр дамжуулан харилцагчдынхаа тоог нэмэгдүүлж байна. Бид дан ганц харилцагчдын тоог нэмэгдүүлэх гэж биш, бид нөхцөл байдлыг нь сайтар ойлгож, харилцагчдыг бэлтгэж, сайжруулан, зээлийн шаардлагыг хангасан харилцагчидтай хамтран ажиллаж байна.
"Living overseas and needing finance in Australia. Martin made the whole process super easy! He managed everything from start to finish. Highly recommend his service to anyone needing expert advice!"— Sanjeet Sharma · Google Review
"Martin’s expertise and dedication helped us secure a great outcome much faster than we expected. His professionalism, responsiveness, and genuine care made all the difference. Highly recommend!"— Local Guide · Google Review
"Great service, explained everything in simple and easy terms, very helpful."— Ankhbayar B. · Google Review
"Awesome service, very helpful answered all my questions, showed me exactly what options I had and how to implement. Highly recommend."— Byasman Ganburged. · Google Review
ELP-ийн үндсэн бизнес бол харилцагчдад Self-Managed Super Fund дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдан авах бүтцийг тохируулахад туслах явдал. Энэ нь нарийн төвөгтэй чиглэл бөгөөд тусгай зээлийн мэдлэг болон санхүүгийн зөвлөгч, нягтлан бодогч, хуульчтай зохицолдох шаардлагатай.
Хэрэв та Австралид superannuation төлсөн Монгол оршин суугч эсвэл иргэн бол — одоо биш ч урт хугацааны стратегийн хэсэг болгон төлөвлөх нь чухал. Цаг нь болоход ELP таньд хуримтлалаараа компани байгуулж өөрөө захиран зарцуулах болон зээлээр үл хөдлөх хөрөнгө авахад тусална.
Та байрны эзнийхээ зээлийг төлж, баялгийг бүтээхэд тусалсаар байх уу? Эсвэл та өөртөө баялаг бүтээж өөрийнхөө ирээдүйг бүтээж эхлэх үү?
WhatsApp эсвэл Messenger-ээр Сэлэнгэд мессеж илгээнэ үү. Бид танд тодорхой, шударга үнэлгээ өгнө — юу боломжтой, юу боломжгүй, одоохондоо хүрэхгүй байвал юуг өөрчлөх хэрэгтэй гэх мэт.
Эсвэл доорх мэдээллийг бөглөөрэй, бид тантай холбогдоно.
Эдгээр нь зөвхөн ерөнхий мэдээлэл — Зээлийн үнэлгээ эсвэл зээлийн зөвшөөрөл биш.
50 гаруй банк болон банк бус зээлийн байгууллага
Бид Австралийн томоохон банкууд болон мэргэшсэн банк бус зээлдүүлэгчдэд хамтран ажилладаг. Энэ нь таны нөхцөлд тохирох зээлийг олохын тулд бид эдгээр зээлдүүлэгчид нараас сонголт хийдэг гэсэн үг.